“Дэлхийд гайхагдсан монгол урлаг” үндэсний урлагийн тоглолт болно

2014 оны 7 сарын 02

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 2014 оны 6 сарын 15-с “МОНГОЛ УРЛАГИЙН ГАЙХАМШИГ”  зуны улирлын тоглолтоо өдөр бүр 18:00 цагаас тоглож байгаа билээ.

Гадаад, дотоодын үзэгчидийн нүдийг баясгаж сэтгэлийг сэргээсэн үндэсний урлагийн гайхамшигт тоглолт бүтэн зуны 3 сар өдөр бүр тоглох бөгөөд үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 93-н жилийн ойд зориулан “ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛ УРЛАГ” тоглолтоо  7 сарын 5-с -7 сарын 15-ны  хооронд монголын бахархалт үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг багтааж, шинэчилсэн зохиомжит хөтөлбөрөөр 10 хоног тоглох юм. 

  Тоглолтонд  зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит 62 бүжигчин, Үндэсний хөгжмийн их найралын 53–н  хөгжимчин, АЖ Д.Самбуу, МУГЖ,Л. Чулуунчимэг МУГЖ. С.Эрдэнэцэцэг, МУГЖ.Н.Амгалан, МУГЖ.Д.Ширмэнтуяа, СТА.Б.Батмэнд, СТА.Д.Амаржаргал,  СТА.С.Цогтсайхан нараас бүрдсэн ҮДБЭЧуулгын 20-н дуучин нийт 135 уран бүтээлчид оролцон тоглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5324
0 эможи
keyboard_arrow_up