Сонгодог урлагийн “Best of Classic:Оpen air” цэнгүүн болно

2014 оны 6 сарын 30

 Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож долдугаар сарын 6-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэж

Тус үдшийн цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ.

Уг арга хэмжээ нь гадаа талбайд  хийж буй бүрэн хэмжээний сонгодог томоохон анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм байна. Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжийг тус театрын уран бүтээлчид уг үдэш олгож байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5146
0 эможи
keyboard_arrow_up