БАЯРТ МЭДЭЭ: Д.Ганцоож шилдэг 18-ын нэг боллоо

2014 оны 6 сарын 28

АНУ-ын Жэксон хотноо болж буй олон улсын балетын жүжигчдийн уралдаанд ДБЭТ-ын гоцлооч О.Ганцоож оролцож байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хорин орны 92 балетчин ур чадвараа өрсөлдүүлж байгаа уралдааны хоёрдугаар шатанд манай бүжигчин шалгарчээ. Түүнтэй мөр зэрэгцэн Австрали, Өмнөд Африк, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ, Бразиль, Куба, Чили, АНУ, Португалын 17 бүжигчин шагналт байрын төлөө өрсөлдөх юм. О.Ганцоожтой хамтран гавьяат жүжигчин Ч.Ганчимэг бүжиглэж буй. Тэд эхний шатанд “Дон Кихот” балетын хэсгээс үзүүлсэн бол дараагийн шатанд орчин үеийн бүжгээр өрсөлдөх гэнэ.

Энэ сарын 14-нд эхэлсэн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өчигдөр эхэлжээ. 10 дахь удаагаа зохион байгуулж буй энэ уралдааныг балетын жүжигчдийн хувьд “олимп” хэмээн үздэг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5092
0 эможи
keyboard_arrow_up