Хурд хамтлаг фэнүүддээ гэнэтийн бэлэг барина

2014 оны 6 сарын 27

"Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа Монголчуудтай хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd” show concert-оо 19.00 цагт хийхээр болсон байна.
“Best hits of Hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойдоо зориулан гаргасан 12 цомгоос бүрдсэн “Black box”, “Алтан пянз”, Подволк, Аксесуар зэрэг бэлэг дурсгалын зүйлсээс худалдаалах бөгөөд төрөл бүрийн уух зүйлс, хүйтэн шар айраг, түргэн хоолоор үйлчилж клубын зориулалтаар тохижуулсан талбайд бүжиглэж дуулж чөлөөтэй хөгжилдөх боломжыг үзэгчиддээ олгох аж.
Тэд энэ удаагийн тоглолтоо “Strings club”-ийн хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа ба тус клубын 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд олон амьд хөгжмийн тоглолтуудыг амжиллтай зохион байгуулсан тус клубын хамт  хамгийн сүүлд Камертон хамтлагийн тоглолтыг Мишээл экспо төвд 2000 гаран фэнүүдийнх нь хамт амжилттай зохион байгуулсан юм.
Тоглолтын тасалбарын хувьд 50 мянган төгрөг бол VIP тасалбарын үнэ 100 мянган төгрөг гэлээ. Тасалбарыг 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэх бөгөөд “Hifi records”, “Blue sky tower” болон “Strings” клубын кассаар худалдаалах аж. Дэлгэрэнгүй мэдээлэлийг 365158, 91992448, 91995504, 99095504 дугаараас авч болох юм байна.
Энэ удаагийн тэдний тоглолтын гол онцлог нь парти өнгө аястай суух завгүй бүжиглэж дуулах бөгөөд амьд хөгжим сонирхогч залуус “Хурд”-ынхантай нэгэн үдшийг доргио өнгөрүүлэх нь ээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5066
0 эможи
keyboard_arrow_up