Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ
Дахин нэг монгол кино олон улсын кино наадмаас "Гран-при" шагнал хүртжээ. Австри Улсад жил бүр зохион байгуулагддаг олон улсын кино наадамд 240 гаруй богино хэмжээний кино өрсөлдсөнөөс “Шторк” фильмийн залуусын бүтээсэн “Амирлангуй” хэмээх бүтээл тэргүүн байр эзэлсэн байна.
Энэхүү кинонд гудамжинд өнчин өрөөсөн өссөнөөсөө болоод харгис нэгэн болсон Анир охины тухай өгүүлдэг. Гэвч эцэст нь эх хүн болоод түүний энэ зан эрс өөрчлөгдөж уян зөөлөн болдог аж.
Сэтгэлзүйн драм төрлийн уг бүтээлийг дэлхийн 10 орны шүүгчид үзэж, сэтгэл нь хөдөлсөн тухайгаа тэмдэглэжээ. Тэмцээний ерөнхий шүүгч Америкийн нэрт найруулагч Хюго Антони “Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрчээ” хэмээн манай уран бүтээлчдэд урам хайрласан байна.