МУСТА Ц.Баясгалан 65 сая төгрөгийн урамшуулал авна

2014 оны 6 сарын 26

Монголд анх удаа Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалан Францын нэрт дуучин Эдит Пиафын /1916-1963/ амьдрал, түүний дуулсан дууны тухай өгүүлсэн моно музыкл драмыг тоглосон.       

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Косово улсад зохион байгуулагдсан ганц хүний жүжгийн наадамд уг жүжгээрээ оролцож "ГранПри" хүртсэн билээ.

болсон ганц хүний жүжгийн наадмаас гранпри шагнал хүртсэн  билээ. Тэгвэл жүжигчин бүсгүйн авсан тус шагнал нь Засгийн газраас өгдөг мөнгөн шагналаас 65 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангасан аж. Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудаснаа бичсэн бөгөөд маш баяртай байгаагаа ч илэрхийлсэн юм.

Дашрамд дуулгахад, тэрбээр дээрх шагналыг хүртсэнээр 2015 онд Германы Ханновер хотод болох Моно драмын Олон улсын фестивальд оролцох эрхтэй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5027
0 эможи
keyboard_arrow_up