Дэлхийд танигдсан “Modern of Night” Монголд

2014 оны 6 сарын 26

’Найрсаг Улаанбаатар-375’’ аяны хүрээнд АНУ-ын “Бостон балет” театрын  гоцлоочдын модерн бүжгийн тоглолт нийслэл хотод болох гэж байна.   “Монголын балетын хөгжил сан” нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.  Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөр илэрхийлдэг балетын урлагийн шилдгүүд оролцох энэхүү тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг, дэлхийд алдартай Бостон балетын гоцлоочид уригдан ирж байна. “Мodern of Night” тоглолт 7 сарын 4-ний өдөр ДБЭТ-т болох бөгөөд Английн Рояал, ОХУ-ын Большой, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригддаг балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг ийнхүү Монголчууд эх орондоо үзэх боломжтой боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4964
0 эможи
keyboard_arrow_up