“Камертон” -чууд 19 насны төрсөн өдрөөрөө фэндээ “гэнэтийн бэлэг” барина

2014 оны 6 сарын 25

Монголын дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, цахиур хагалан гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг бол "Камертон"-ынхон. Өнөөдөр тэдний төрсөн өдөр тохиож байна.

Тус хамтлаг үүсгэн байгуулагдаад 19 жил урлагт хүчин зүтгэжээ. Өнгөрсөн сард "Мишээл экспо"-д өөрсдийн шилдгийн шилдэг хит дуунуудаа эгшиглүүлсэн тоглолтыг өөрийн фэнүүддээ толилуулсан. Анх "18 нас" дууг дуулан тайзнаа гарч байсан 4 хөвгүүн өдгөө рок, поп урлагийн тогоонд өөрсдийн байр сууриа тунхаглан зарласан номер нэг хамтлаг болж чадсан юм.

Тэд энэ жилийн төрсөн өдрөө "Milange" караокед тун дарууханаар фэнүүдтэйгээ уулзах гэн. Уг уулзалтанд "Камертон" хамтлагт хамгийн гоё төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлсэн нэг хүнд том гэнэтийн бэлэг барина гэдгээ дуулгалаа. Магадгүй та ч тэдэнд мэндчилгээ илгээж "азтан" болох боломжтой шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4933
0 эможи
keyboard_arrow_up