“Best Hits of Hurd” тоглолтын тов гарлаа

2014 оны 6 сарын 23

 Монголын рок поп урлагийн бүх цаг үеийн шилдгүүдийг түүчээлэн 20-н жилтэйгээ учран буй "Хурд" хамтлаг ойдоо зориулан олон гайхалтай тоглолт, арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа билээ. Мөн тус хамтлагийнхан 2014 он гарсаар Солонгос, Хятад, Амеркийн нэгдсэн улс, Канад зэрэг улсуудад ойн аялан тоглолтоо амжилттай хийсэн. Улмаар улс хувьсгалын 93-н жилийн ойн баяр наадмын өдрийг тохиолдуулан 20-н жилийн ойн концертыг үзэж амжаагүй болон гадаадад ажиллаж, сурч, амьдардаг монголчууддаа мөн монгол орныг сонирхон ирсэн жуулчдад зориулан “BEST HITS OF HURD SHOW CONCERT-ийг тоглох боллоо.

Бүх цаг үеийн хит болсон шилдэг дуунууд эгшиглэх “BEST HITS OF HURD SHOW CONCERT” тоглолт "Мишээл Экспо" төвд 7-р сарын 10-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох юм. Тус үдэш 20 жилийн ойдоо зориулан гаргасан "Black box", "Алтан пянз", "Пудволк" зэрэг бэлэг дурсгалын зүйлсийг "Хурд" хамтлагын фэнүүддээ зориулан худалдаална. Мөн уг тоглолтыг "Strings club"-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирсэн үзэгчдийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан халуун дулаан, тохилог, доргио баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг та бүхэнд олгож байгаа юм.

Тасалбарыг : 1900-1950, 1900-1617, 1900-1199 дуудлагаар үнэгүй хүргэнэ
Лавлах утас : 365158, 91995504, 99095504, 99139933

Ийнхүү 2014.07.10 өдөр зохион байгуулагдах "Хурд" хамтлагийн 20 жилийн ойд зориулсан “Best Hits of Hurd” тоглолтын ерөнхий танилцуулга.

Тоглолтын нэр

“Best Hits of Hurd”

Тоглолтын төрөл

Live show concert

Ерөнхий зохион байгуулагч

Стрингс клуб /2014 он 10 жилийн ой/

Тоглолт болох газар

“Мишээл” экспо төв

 

 

 

 

Тоглолтын онцлог

1. Хамтлаг дуулаад үзэгчид сонсох биш "Хамтдаа дуулж бүжиглэж хөгжилдөх" 20 жилийн туршид бүтээсэн хамгийн шилдэг, шүтэн бишрэгчидийнхээ сэтгэлд хоногшсон хүн бүрийн мэддэг дуунуудыг дуулна.

2. Тоглолтын үеэр хүйтэн пиво, төрөл бүрийн коктель, түргэн хоол, бусад уух зүйлсээр төрөлжсөн 5 хэсэг бар хүн бүрт хүрч үйлчилнэ.

3. Хамгийн орчин үеийн гэрэл, лед, тайз засал, хөгжимөөр үзэгчидийнхээ чөлөөтэй хөгжилдөх боломжийг бүрдүүлнэ.

4.Тоглолт үндсэн 2 хэсгээс бүрдэх Камертон + Шилдэг хөвгүүдийн хамтлагийн мэндчилгээ.  

5. Тоглолт болох “Мишээл” экспо төвийн заал нь аль ч өнцөгөөс тайзны харагдац сайн бөгөөд машины зогсоол сайтай гэдгээрээ онцлог.

Тоглолт болох өдөр

2014.07.10 өдөр 19:00 цаг

Тоглолт үргэлжлэх хугацаа

20:00-24:00

Суудал

Босоо болон суудалтай Вип гэсэн 2 төрөл байна.

Үзэгчдийн тоо

Босоо – 1800, Вип – 150 хүн,

Билетийн үнэ

Босоо - 50,000₮,  Вип – 100,000₮

 

Билет борлуулалт

1900-1950 үнэгүй хүргэнэ.

1900-1199 үнэгүй хүргэнэ.

1900-1617  үнэгүй хүргэнэ.

1. Blue Sky tower, 2. Strings club

Ерөнхий ивээн тэтгэгч

 

Борлуулагдах уух зүйлс

Пиво, Ус, Ундаа, Жүүс, Кофе, Коктель

Борлуулагдах хоол

Fast Food – Бургер, Сэндвич, Хотдог

Хөгжим, гэрэл, тайз засал

Заалыг үзэгчид клубын шоунд ирж буй мэтээр бэлтгэнэ.

Маркетинг - зар сурталчилгаа

Хурд хамтлаг + Стрингс клуб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4822
0 эможи
keyboard_arrow_up