"Улаанбаатар уран баримал" наадамд шалгарсан бүтээлүүдийг маргааш танилцуулна

2014 оны 6 сарын 23

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран "Улаанбаатар уран баримал" наадмыг анх удаа зохион байгуулахаар болсон нээлтийн өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болсон юм.

.Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон явуулснаар хөшөө барималаар дамжуулан нийтэд хандсан биет нийгмийн зар сурталчилгаа түгээх боломжийг бий болгох, иргэдэд урлагийн боловсрол олгох, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн таатай орчныг бий болгох чухал ач холбогдолтой хэмээн албаныхан онцоллоо.

Тус наадам нь уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн жижиг баримлын төрлийг хөгжүүлэх зорилготой юм. Наадамд урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид болон оюутан сурагчид багаар болон бие даан оролцох боломжийг олгосон бөгөөд оролцогчид чөлөөт сэдвийн дор баримлын бүх төрлийн материалыг ашиглан  оролцож болох юм.

Уг уралдаанд оролцохыг хүссэн уран бүтээлч, иргэдийн бүтээлийн эх загварыг энэ сарын 23-ны 12.00 цаг хүртэл Хангарьд ордны 6 давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоотод хүлээн авах юм байна.

Харин зохион байгуулалтын хувьд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 30 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна. Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг 40 см хэмжээтэй байхаар, 3 хэмжээст программд оруулан танилцуулах хэлбэрээр хүлээн авна. Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлэх юм.

Наадамд шалгарсан загварыг энэ сарын 24-нд  олон нийтэд танилцуулах бөгөөд шилдэг бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иэрх долдугаар сарын 5-14-ний өдрүүдэд бүтээн байршуулах тухай зохион байгуулагчид дуулгалаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн бүтээлүүдээс шилдэг гурван бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4803
0 эможи
keyboard_arrow_up