Х.Бадамгэрэл “ILooK” сэтгүүлийн нүүрийг чимжээ
Үнсгэлжин-2007" наадмын тэргүүн байр, "Мисс Монголиа-2009" тэмцээний тэргүүн мисс, "Гоёл-2010" наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч, "Мода арт-2011" тэмцээний топ модель, "Ulaanbaatar Fashion week-2011" наадмын нүүр царай, "Ftv" телевизийн монгол нүүр царайгаар тодорч олон улсад Монголын нэрийг гаргаж байсан чадварлаг модель, мисс бол Х.Бадамгэрэл.
Монголын хувцас загварын энэ цаг үеийн шилдгүүдийн манлайнд яваа энэ бүсгүй өдгөө "Андра" загварын агентлагийн захиралын албан тушаалыг хашдаг. Тэрбээр саяхан болж өнгөрсөн “Nomadic Chic by Gobi Cashmere” шоунд оролцон олон үзэгчийн сэтгэлийг баясгаад авсан.
Тэгвэл энэ удаад уншигч олондоо нэгэн таатай мэдээг дуулгахад, "ILooK" сэтгүүлийн нүүрийг чимжээ. Мисс бүсгүй “Nomadic Chic by Gobi Cashmere" шоунд оролцох үеэрээ гадны гэрэл зурагчдын дуранд өртөж түүний зургийг авсан нь ийн олон улсын сэтгүүлийн нүүрнээ тавигджээ.
Энэ талаар Х.Бадамгэрэл "Гайхалтай. Мундаг зурагчин Шүүгч Mini Jolance-н авсан зураг сэтгүүл дээр эхнээсээ гараад эхэлжээ. Puerto rico gin ILook сэтгүүлийн Cover болон гарчээ. Gobi cashmere-н гайхалтай дизайнер Батцэрэн эгчийнхээ урласан үндэсний хэв шинжтэй ноолууран гоёлыг өмсч, нүүр будалтыг Отгоо эгч гайхалтай хийн, vidalin чадварлаг үсчин Хосоогийн янзалсан монгол хатны үс засалт гээд бүх зүйл гайхалтай байсааан. Одон гэрэл эгчдээ зөндөө их талархая. Би жаргалтай байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ бичжээ.