“Аргусан хуурчийн домог” уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болно
2014 оны 6 сарын 20
Өвөрмонголын уран бичигтэний нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын уран бичигтэн М.Түвшин “Аргусан хуурчийн домог” уран бүтээлийн бие даасан уран бичлэгийн үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 17:00 цагт “Blue Mon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болох юм. М.Түвшин 2010 онд “Монголын нууц товчоо”-г төв тэгээр бичиж, бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан ба уран бичлэгийн үзэсгэлэнд 40 гаруй удаа бүтээлээ дэлгэж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4755
0 эможи