"Best of the Best" гала тоглолт гайхамшигийг мэдрүүлнэ
“UNIVERSE BEST SONGS-BEST OF THE BEST” анхдугаар наадам шилдгийн шилдгүүдээ алдаршуулж, хэзээ ч мартагдашгүй дурсамж, хэний ч санаанд оромгүй гайхамшигт тоглолтыг өргөн барих гэж байна.
Зургаан жилийн түүхэнд хэрхэн дуулдагаа Монголчууддаа харуулж чадсан авъяастнуудын хамтарсан “Гала тоглолт” энэ сарын 20, 21-нд “UB Palace”-ын концертын их танхимд болох бөгөөд энэ үеэр шилдгийн шилдэг нэг оролцогч шалгаран “Гран-При” шагналын эзэн болох нь ээ.
“Universe Best Songs” наадам жилийн жилд авьяастнуудыг тодруулан, урлагийн замд хөтлөхөөс гадна шагналын сангаараа онцгойрдог. Энэ удаагийн “Best of the Best” наадмын шагналын сангийн тухайд гуравдугаар байрт шалгарсан оролцогч ИБУИНВУ-д хэлний сургалтанд 3 сар суралцах эрхийн бичиг. Үүнд сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном, сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх очих хоёр талын нислэгийн зардал багтжээ. БНСУ-ын “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналыг гардан авах юм байна.
Хоёрдугаар байрт шалгарсан оролцогч ИБУИНВУ-д хэлний сургалтанд 6 сар суралцах эрхийн эзэн болно. Үүнд сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном, сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх очих хоёр талын нислэгийн зардал багтсан гэнэ. Мөн БНСУ-ын “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу нэг жил үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналын эзэн болно.
Харин нэгдүгээр байр буюу Гран-При шагналын эзэн ИБУИНВУ-д хэлний сургалтанд 1 жил суралцах эрхийг гардан авах юм байна. Үүнд сургалтын төлбөр, оюутны визний хураамж, ном, сурах бичиг, аялалын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх очих хоёр талын нислэгийн зардал багтжээ. Түүнчлэн, БНСУ-ын “Korea Collage Media Art” урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3.5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагналаар урамшуулах юм байна.