Балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо

2014 оны 6 сарын 17

“Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетын фестивалыг анх удаа эх орондоо зохион байгуулсан нь Монголын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийн хөгжлийг нэгэн шинэ шатанд гаргаж чадсан ач холбогдолтой арга хэмжээ болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагийн олон улсын чанартай балетын тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетын хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг улаанбаатарчууддаа танилцуулсан билээ.

“Монголын балетын хөгжил сан” энэ удаа “Мodern of Night” тоглолтоо долдугаар сарын 4-ний өдөр хийхээр төлөвлөжээ. “Мodern of Night”тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгаагүзэгчиддээ хүргэх чин эрмэлзэлтэй байгаа ба оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги,хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтыг МУГЖ Д.Алтанхуяг Улаанбаатарын болон хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэх хүсэлтэй байгаа аж. АНУ-ын Бостон хотоос Монгол Улсыг зорьж ирэх бүжигчдийн ур чадварыг харуулах “Мodern of Night”тоглолт ганцхан удаа болно. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4552
0 эможи
keyboard_arrow_up