МУГЖ Т.Ариунаагийн дуу "Academy Awards 2014" наадмаас гранфри хүртжээ
Оросын богино өгүүллэг болон жүжгийн сонгодог зохиолч Антон Павлович Чеховын мэндэлсний 152 жилийн ойд зориулсан "Хунгийн сүүлчийн дуу" киноны дууг МУГЖ Т.Ариунаа дуулан олны хүртээл болгосон билээ. Энэхүү кино нь уран бүтээлч хүмүүс нөр их хөдөлмөр зүтгэлээр шинэ уран бүтээл хийдэг гэдгийг харуулахын зэрэгцээ тухайн уран бүтээлч эгэл жирийн бусад хүмүүсийн адил хувийн амьдрал нь адал явдлаар дүүрэн байдаг харуулахыг зорьсон юм.
Тэгвэл уг киноны дуу "'Academy Awards 2014 "наадмаас "Шилдэг дуу"-гаар шалгарчээ. Энэ тухай МУГЖ Т.Ариунаа "Сайхан мэдээ дуулгая. Саяхан болж өнгөрсөн Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг "Academy Awards 2014" наадамд СТА Р.Алтансүх буюу манайхны сайн мэдэх жүжигчин Асигийн найруулсан киноны дуу хөгжмийн зохиолч МУГЗ Т.Сэр-Од шүлгийг Х.Болор-Эрдэнэ "Хунгийн сүүлчийн дуу" маань Шилдэг дуу номинацид шалгарч шагнуулсан шүү манайхаан" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлж найзууддаа дуулгалаа.
Түүний мянга мянган фэнүүдээс баяр талархалын үгийг харамгүй хайрлаж, баяр хүргэж байна.