“Хурд” хамтлаг нутгийнхаа ойд зориулан маргааш ганцхан удаа тоглоно

2014 оны 6 сарын 16

Монголын рок попын нэрт хамтлаг, ард түмний хайртай уран бүтээлчид болох “Хурд” хамтлагийнхан маргааш буюу зургадугаар сарын 17-ны 19:00 цагаас “UB палас”-т ганцхан удаа тоглох гэж байна. Гэхдээ “Хурд”-ынхан үзэгч фенүүддээ ердөө 15-хан мянган төгрөгөөр ая дуугаа өргөх аж. Учир нь “Хурд” хамтлагийнхан хайрт аавынхаа нутгийн ойд зориулан ийнхүү тоглолтоо хийхээр болжээ.

“Хурд”-ыхны аав нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд тэд нутгийнхаа ойн баярт зориулсан “Нутгийн уянга” хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулж байгаа юм байна. Тэрбээр Өлзийт сум өдгөө 90-н насныхаа сүүдэртэй золгож байгаа бөгөөд нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агснаас эхлээд олон алдартныг төрүүлсэн өлгий нутаг билээ.

Баянхонгор, Өлзийт төдийгүй Монгол түмний хайртай уран бүтээлчид ийнхүү нутгийнхаа ойн баярт хүчин зүтгэхийнхээ зэрэгцээ “Нутгийн уянга” тоглолтод УГЖ А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, СТА У.Болдбаатар нарын уран бүтээлчдыг тоглолтоддоо урьсан гэнэ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй шинэ залуу уран бүтээлчид, хамтлагууд ч уран бүтээлийнхээ дээжээс өргөн барина. Тоглолтуудын хөл татарсан энэ үед алдарт “Хурд” хамтлагийн тоглолтыг 15-хан мянган төгрөгөөр үзээд авахад илүүдэх юун.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4493
0 эможи
keyboard_arrow_up