Монгол киноны нээлт Вьетнамд болов

2014 оны 6 сарын 16

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын “ДОЗ Энтертэймэнт”, Вьетнам Улсын “The Vietnam Feature Films” студийн хамтран бүтээсэн “Кино шиг амьдрал” уран сайхны киноны нээлтийг Вьетнамын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ хамтран энэ оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ханой хотын Үндэсний кино театрт хийв.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Энхбат, Вьетнамын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Вуонг Дуй Биен, “ДОЗ Энтертэймэнт” студийн захирал Ш.Доржсүрэн нар үг хэлэв. Нээлтийн арга хэмжээнд Вьетнамын Гадаад хэргийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, төр засгийн бусад байгууллагууд болон Энхтайван, найрамдлын байгууллагуудын холбоо, Вьетнам-Монголын Найрамдлын нийгэмлэг зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Энэхүү кино нь монгол, вьетнамын кино уран бүтээлчдийн хамтран бүтээсэн анхны дэлгэцийн уран бүтээл бөгөөд хоёр орны ард түмний аж амьдрал, ахуй соёлыг харилцан сурталчлахад хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4478
0 эможи
keyboard_arrow_up