“Beyond the music” тавдугаар наадам маргааш эхэлнэ

2014 оны 6 сарын 12

Олон улсын хөгжмийн “Beyond the music” тавдугаар наадам Испани улсын Бинаскэ хотод маргааш эхлэх гэж байна. Энэхүү наадмыг Монгол Улсын нэрт Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин, гоцлол  төгөлдөр хуурч С.Саянцэцэг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн наадамд Ази, Европ, Америк, Латин Америк зэрэг арав гаруй орны 40 орчим хөгжимчин залуус цугларан авьяас чадвараараа өрсөлдөх юм байна.

Харин манай улсаас гурван төгөлдөр хуурч энэхүү наадамд өрсөлдөхөөр хүлгийн жолоо залжээ. Дашрамд дурьдахад, Швед улсад ажилладаг виолонсельч Ц.Энхбат энэ удаа багшаар уригдсан ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4378
0 эможи
keyboard_arrow_up