“Хулангийн үдэш-2014” цэнгүүн энэ сарын 20-нд болно

2014 оны 6 сарын 12

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан энэ сарын 20-нд “Хулангийн үдэш-2014” цэнгүүнээ хийх гэж байна. Энэ бол түүнийг үзэгчидтэй уулзуулж буй уран бүтээлийн гурав дахь цэнгүүн. Өмнөх хоёр цэнгүүн нь дуу, шүлэг ээлжилсэн хөтөлбөртэй, концертийн хэлбэртэй байсан аж.

“Харин энэ удаа үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэх үүднээс асуулт, хариулт зонхилсон уулзалт ярилцлагын шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, цэнгүүн хийж байгаа хүндээ бэлэг сэлт гардуулж, үгээ олохгүй магтдаг уламжлалт хэлбэрээс татгалзах юм. Үзэгчид надаас хүссэн зүйлээ асууж, чин сэтгэлээсээ харилцан ярилцахын зэрэгцээ мэдээж яруу найргаасаа уншина. Тиймээс үзэгчид асуултаа бичих үзэг, цаастай ирвэл зүгээр” хэмээн найрагч бүсгүй онцолжээ.  

Ц.Хулангийн уран бүтээлийн лабораториор аялангаа, Хулан ямар хөгжим сонсдог, юунд дуртайг мэдрэхийг хүссэн шүлэг найрагт дуртай үзэгчидтэйгээ тэрбээр Улсын драмын эрдмийн тетрт болзож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4377
0 эможи
keyboard_arrow_up