“World cup-2014 Mongolia” өнөөдөр 18 цагт эхэлнэ
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг тохиолдуулан Монголд анх удаа сонирхогч, дэмжигч залуусын дунд “World cup-2014 Mongolia” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ногоон талбайд өнөөдөр 18.00 цагт эхлэх тэмцээнд 32 багийн 500 гаруй залуус оролцож байгаа бөгөөд тэд бүтэн сарын турш өрсөлдөх юм. “World cup-2014 Mongolia” дэлхийн аваргын дүрмээр явагдахаас гадна шинэхэн талбайн анхны тэмцээн гэдгээрээ онцлог.
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний нээлттэй зэрэгцэн Монгол дахь хөлбөмбөгийн тэмцээний нээлт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн ногоон талбайд эхлэхэд дөрөвхөн цагийн хугацаа үлджээ. Ливэрпүүл, Хасу Мегаватт багийн хооронд эхний тоглолт явагдана.