Өнөөдөр "Хамгийн сайхан нь" кино нээлтээ хийнэ

2014 оны 6 сарын 13

Өнгөрсөн 2013 онд "Шөнө дундын яриа" уран сайхны киног бүтээн үзэгчдэдээ хүргэж байсан "Очир фильм" студи болон "Монгол медиа" группын хамт олон хоёр дахь уран бүтээл болох "Хамгийн сайхан нь" уран сайхны киногоо үзэгчидэд хүргэхэд бэлэн болсон байна.

 

Үзэгч залуусын дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа тус киног О.Батзориг зохиолыг бичиж найруулжээ. Тус кинонд өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ, АМЬДРАЛД ТЭМҮҮЛЭХ СЭТГЭЛГЭЭ, ҮНЭНЧ НАНДИН ХАЙР СЭТГЭЛИЙГ сурталчилан ойлгуулах зорилгоор ИНЭЭДЭМ, УТГА УЯНГА, ХАЙР ХАРУУСАЛ, АДАЛ ЯВДЛЫГ хоршуулан бүтээснээрээ  энэхүү киноны онцлог оршино. Өнөөгийн залуус ямар гоё гэгээн мөрөөдөл зорилготой байдагийг, түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр хөдөлмөр хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг  ХАМГИЙН САЙХАН НЬ кинон дээр энгийн элдэв чамирхалгүй хирнээ хурц тодоор харуулахыг хичээжээ.
Киноны уран бүтээлчид:
Зохиолыг бичиж найруулсан О.Батзориг
Найруулагч А.Мягмар
Зураглаач Б.Төгсбат
Зургын дарга Б.Дүүрэн болд
Зураач Э.Цог
Хөгжмийн зохиолчоор Б.Билгүүн /ISA BEATS/
Дууны найруулагч Д.Оргилбаяр
Нүүр хувиргагч Б.Болроо
Дүрүүдэд:
А.ГАНТУЛГА /OPOZIT ХАМТЛАГ/,  А.ОРХОНТУУЛ /ОРХИДОС-1, 2 КИНОНЫ ЖҮЖИГЧИН/ Г.ЭНЭРЭЛ  / OPOZIT ХАМТЛАГ/, Р.АДЬЯА /ХОШИН УРЛАГИЙН ЖҮЖИГЧИН/ , Ц.ЦЭРЭНБОЛД /УДЭТ-ЫН ЖҮЖИГЧИН.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4323
1 эможи
keyboard_arrow_up