“Харанга”-ийнхан ээлжит тоглолтоороо амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ
Монголын рок попын амьд домог болсон “Харанга” хамтлагийн 25-н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэд хамтлагийнхаа ойн хүрээнд гишүүн бүр бие даасан тоглолтоо өнгөрсөн жилээс эхлэн цувралаар хийж эхэлсэн юм. Тэрбээр энэ удаад тус хамтлагийн бөмбөрчин, хагас зуун жил орчим энэ хөгжмөөрөө тасралтгүй тоглож байгаа Н.Пүрэвдаш буюу Пүүжээ энэ сарын 13-нд "UB Palace"-ын их танхимд “HARANGA and Puje Drum Show” хэмээх бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болсоноо өнөөдөр хэвлэлийн хурлаараа дамжуулан албан ёсоор зарлалаа.
Тоглолтонд харанга хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хамтлагийн 4 гишүүний зохиож хит болсон олон сайхан дуунуудаа эгшиглүүлэхийн зэрэгцээ тоглолтын эзэн бөмбөрийн гайхалтай шоу үзүүлбэрийг DJ болон хөгжимчидтэй хамтран толилуулах нээ. Мөн тус тоглолтонд зориулагдан эргэдэг, өргөдөг тайз хийгдэж байгаа бөгөөд тайз, гэрэл, хөжгим гээд жинхэнэ шоу тоглолт гэдгийг бүрэн утгаар нь үзүүлэхээр бэлтгэж буй ажээ. Ийнхүү мянга мянган сонсогчдых нь тэсэн ядан хүлээж буй гайхалтай тоглолт тун удахгүй тоглогдох нээ.