“Best of the best” наадмын "Гала" тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

2014 оны 6 сарын 11

Үзэгчиддээ 6 жилийн турш цэнхэр дэлгэцээр цацагдсан нэвтрүүлэг бол “Universe Best Songs”. Үе үеийн шилдгүүдийн анхдугаар наадмыг зохион байгуулж байгаа билээ. Үргэлж шинэ содон хоолойтой авьяастнууд төрөн гарсан тус наадмын шилдгийн шилдгийг тодруулах цаг мөч ойртжээ.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн "Best of the best" наадмын Гала тоглолт, Гран При шагналтанг тодруулалх ёслолын ажиллагаа энэ сарын 20,21-нд "UB PALACE"-т болохоор товоо зарласан юм.

Уг тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг бөгөөд "UBS" телевизийн байр, "UB PALACE"-ийн билетийн кассаар худалдаанд гарлаа.

Мөн 16-17 утсаар захиалан үнэгүй бүртгүүлэх боломжтой сонирхсон мэдээллээ лавлах утас:19-51 утасны дугаараас авах боломжтой.

Шилдгүүдийг цугларуулсан үдэш зөвхөн цорын ганц "Гран При" шагналтанг шүүгч, үзэгчид хамтдаа тодруулна. Шилдгийн шилдгээр шалгарсан азтай авьяастан Солонгос улс болон Англи улсад хүссэн мэргэжлээрээ суралцах эрхийг гардан авах юм. 6 жилийн турш хамт байсан үнэнч үзэгчдийгээ тоглолтонд урьж байна. Та өөрийн хайртай оролцогчоо ирж дэмжээрэй. Түүнд таны дэмжлэг маш чухал гэдгийг бүү мартаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4317
0 эможи
keyboard_arrow_up