Монгол бүсгүйчүүд Европыг донсолгов

2014 оны 6 сарын 11

Европ дахь Монгол Эмэгтэйчүүд бизнесийн салбарын амжилттай ажлууд, мэргэжил мэдлэгийн чадвар, хийж бүтээсэн гавъяагаараа орон оронд манлайлж яваа шилдгүүдээ шалгаруулж, хөгшин тивийг баяр-бахархалаар донсолгожээ. Энэ бол Монгол эмэгтэйчүүдийн дайчин шаргуу, хөдөлмөрч чанар хаана ч “тод” гялалзаж явдагийг харуулсан гэмээр.

Европ дахь Монгол Эмэгтэйчүүийн Хөгжлийн Холбоог эх нэгэн өнөр айл Лондон хотноо голомтоо асааж, Монгол гэсэн нэрийг хөгшин Европт “сонордуулаад” гурван жил болж байна. Холбооны удирдах зөвлөлд Монгол банкны дэд ерөнхийлөгч байсан, тусх олбооны тэргүүн Д.Энхжаргал, дэлхийн хамгийн тансаг брэндийн дэлгүүрт Oyuna  Cashmere гэсэн нэрээр алдаршиж буй Монгол брэндийн эзэн Ц. Оюунаа болон тэдэнтэй хамтрагч 8 бүсгүй байдаг нь холбоо цомхон гэмээр ч үйл ажиллагаа, алсын хараа нь Европ тивд ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийг өргөн хамарч чадаж байгаа нь “өнөр” бас хүчтэй гэдгийг нь тодотгон харууллаа. 
 
Уламжлал болон 3 дахь жилдээ зохиогдож буй Европ дахь шилдэг Монгол эмэгтэйг тодруулах шалгаруулалтад Англи, Герман, Итали, Швед зэрэг орноос шилгүүд нэр дэвшиж байсан нь энэ жил Нидерланд, Чех, Румын, Шотландын нэр дэвшигч дээр өргөжин тэлжээ. Эх үрсийн баяраар буюу 6 сарын 1 нд Лондон хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн шилдгүүдийн гала-дутга учир нэмж, харьд суугаа Монголчуудад урам хайрлахаар гадна дотны олон хүндтэй зочид оролцсон ба МУГЖ дуучинГ. Эрдэнэбат тэрхүү үдшийг жинхэнэ уярааж чаджээ. 

Илүү дэлгэрэнгүйг: zone.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4309
0 эможи
keyboard_arrow_up