Мэргэжлийн дуучин болсон Жаннагийн “сүр” гоёл
25 суваг телевизийн "Making the band" шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны охидын хамтлаг бол “Anemone” хамтлаг. Тус хамтлагийн “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий” зэрэг уран бүтээлүүд нь бидний сонсох, дуулах дуртай дуу болж чадсан. Өөр өөрийн өвөрмөц хоолой, өнгө аястай тэд нэгэн хүсэл, тэмүүлэл дор нэгдэж, уран бүтээлээ амжилттай олны хүртээл болгосон.
Охидын хамтлагийн дуучин Жанна буюу Я.Баяржаргал багаасаа л дуучин болохыг хүсч, мөрөөддөг байсан хүслээ биелүүлсэн гэдэг. Тэрбээр “Намайг урлагийн хүн бол гэж цаанаасаа заяасан юм шиг санагддаг. Би дуучин болно гэсэн зорилгоосоо ухарч, шантарч байгаагүй" хэмээн ярих дуртай. Түүний эрдмийн баяр болж СУИС-ийн дуулаачийн ангийг амжилттай төгсч мэргэжлийн дуучин гэх тодотголтой боллоо.