Монголчуудад зориулан "Дээдсийн өлмийд мөргөм үү" амид шоу тоглолт болно
Халимаг улсын Хөгжмийн зохиолч Аркадий Манджиев Монголчуудад зориулан "Дээдсийн өлмийд мөргөм үү" амид шоу тоглолтоо хийх гэж байгаа юм байна.
Дэлхий дахинаа энд тэнд тархан суурьшсан Монголчууд олон бий. Тэдний нэг бол Оросын холбооны улсыг бүрдүүлэгч улсын нэг Бүгд Найрамдах Халимаг улс юм. Халимаг улсын ард түмэн Монголчууд бидний нэгэн хэсэг байсан гэдэг утгаараа үргэлж мөнхийн Монгол гэсэн сэтгэл зүрхтэйгээр өнөд мөнх оршиж буй улс юм.
Монгол хэл аялгуу, дуу хуурын айзам хэмнэл, Жангар-ын аялгуу түрлэгийг тасалчихгүйн төлөө Халимаг улсын урлаг соёлынхан тэмцэж яваа.
Аркадий Манджиев хувьд өөрийнхөө үүсгэн байгуулсан Халимаг амид хөгжмийн хамтлагтайгаа хамт ирэх бөгөөд тус тоглолтонд Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, 3 бүдүүн, дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг дуучид оролцохоос гадна Өвөр Монголын Торгууд дуучин Халин, Хятад улсын этник язгуур урлагийн Жалам хар зэрэг хамтлаг, дуучид урилгаар оролцох юм байна.