Дуучин Л.Байзда 20 жилийн ойн тоглолтоо хийнэ
20 жилийн өмнө “Бүсгүйн зураг” дуугаа дуулсаар тайзнаа анх гарч байсан дуучин Л.Байзда энэ сарын 20,21-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд “амьд” хөгжимтэйгээр тоглолтоо хийх гэж байна. Тайзнаа гарсны 20 жилийн ойдоо зориулсан энэхүү тоглолтод дуучин Л.Байздагийн хит болсон бүтээлүүдээс болон сүүлийн үеийн уран бүтээлүүд үзэгчидэд хүрэх юм.
Амьд хөгжмийн “Тоник”хамтлагийн залуус тоглолтод оролцож байгаа бөгөөд мэргэжлийн ур чадварыг үзэгчдэд мэдрүүлэх бол урилгаар “Гурван бүдүүн”, “Fly”, “Sync” зэрэг хамтлаг дуучид оролцох гэнэ.
Л.Байздагийн хувьд 20 жилийн турш 100 гаруй бүтээл гаргасан байдгаас 80 орчмыг нь өөрөө зохиосон байдаг.
Тоглолтын ивээн тэтгэгчээр “Наран” бетон зуурмагийн үйлдвэр, “Гермес Гахиур”, “Булган газар” ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр "MGL radio", "Эх орон" телевиз, www.Dorgio.mn, www.urlag.mn сайт ажиллаж байна.