Би бааранд дуулдгаараа бахархаж явдаг
2014 оны 6 сарын 09
"Шар айраг" хамтлагийг мэдэхгүй хүн бараг л үгүй биз. Харин хамтлагийн ахлагч Г.Ганхүүг хувцасны дизайнер мэргэжилтэй гэдгийг олон хүн мэдэхгүй болов уу. Тэрээр бага байхаасаа л урлагт хайртай нэгэн байсан бөгөөд хамгийн анх "Дэвшилт" хамтлагийн гишүүн нь байжээ. Харин дараа нь 1998 онд "Шар айраг" хамтлагийг байгуулсан бөгөөд тус хамтлаг одоогоор хоёр цомог гаргаад байна. Зарим хүмүүс Шар айраг хамтлагийг бааранд л дуулдаг хамтлаг гэж ойлгодог ч Г.Ганхүү "Бааранд дуулдгаараа бахархдаг. Дэлхийн том хамтлагууд бүгд л бааранд дуулж дуучин болсон байдаг юм" гэж ярих дуртай гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4173
0 эможи