Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санааг урлагаар “эмчилнэ”
2014 оны 6 сарын 09
Монголын урлагийн зөвлөл АНУ-ын “Hospital Art” сантай хамтран урлагаар дамжуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжихээр боллоо.
Өөрөөр хэлбэл, олон улсад өргөн дэлгэрсэн “art therapy” буюу “урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг маргааш 09:00-12:00 цагийн хооронд тус эмнэлэгт зохион байгуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4169
0 эможи