“Гэгээн муза” хүртсэн хоёр жүжгээ үнэгүй толилуулна
2014 оны 6 сарын 06
Саяхан болж өнгөрсөн "Гэгээн Муза" наадмаас Black Box театрын уран бүтээлчид нэг жүжигчний моно жүжгийн төрөлд гурван Муза хүртсэн билээ. Тус театр энэ сарын 07-ны бямба гаригт “Муза” авчирсан хоёр жүжгээ үзэгчдийн хүсэлтээр тайзнаа амилуулахаар болсон аж.
Сара Кэйний “Солиорол”, Самуэл Бекеттийн “Краппын сүүлчийн бичлэг” жүжгүүдээрээ тус театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Мөнхжаргал нар шилдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчний төрөлд “Муза”-г гардсан юм.
Өмнө нь гуравдугаар сарын 27-нд “Хирснүүд” жүжгийнхээ нээлтийг хийхдээ хэвлэл мэдээллийнхнийг үнэ төлбөргүй ирж, жүжиг үзэхийг урьж байсан удаатай.
Тэгвэл энэ удаад дахин сэтгүүлчдийг жүжгэнд урьж буйгаа дуулгалаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4114
0 эможи