"Утгын чимэг" наадмын бүртгэл ажил эхэллээ

2014 оны 6 сарын 05

МЗЭ-ээс “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг жил бүр зохион байгуулдаг ба  анх 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохиогдож байсан тус наадам 1993 онд “Утгын чимэг” нэртэй болж өнөөг хүртэл нийт 18 удаа амжилттай зохиогдсоор ирсэн билээ. Энэ жилийн наадмын бүтээлийг зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Наадамд оролцогч та бүхэн өөрсдийн бүтээлээ явуулахдаа А4 форматаар, Arial шифтээр, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар, 3 нүүрнээс хэтрэхгүй байхаар явуулаарай. Наадамд оролцогсод зөвхөн нэг л бүтээл явуулах ёстой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4042
0 эможи
keyboard_arrow_up