"Харанга"-ынхан лазер бөмбөртөй боллоо

2014 оны 6 сарын 04

“Харанга” хамтлаг энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус хамтлагийнхан рок, попын тайзнаа 25 жил уран бүтээл туурвисан он жилүүддээ хүндэтгэл үзүүлж, хамтлагийнхаа гишүүн бүрийн бие даасан тоглолтыг өнгөрсөн жилээс үзэгчдэд хүргэж эхэлсэн юм. Эхлээд гитарчин Я.Одсүрэн, дараа нь дуучин Х.Лхагвасүрэн, хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат нарын уран бүтээлээр үргэлжилсэн 25 жилийн ойн тоглолт одоо бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээгийн тоглолтоор үргэлжилж байна.

Түүний уран бүтээлийн бие даасан “HARANGA and Puje” тоглолт зургадугаар сарын 13-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагаас болох юм.

Тоглолт болохын өмнө “Харанга”-ын фэнүүдэд дуулгах сайхан мэдээтэй. “Харанга”-ын Пүүжээ хэдхэн хоногийн өмнө цоо шинэ бөмбөртэй боллоо. “Талх чихэр” компанийнхан энэ бөмбөрийг “Харанга”-ын төрсөн өдөрт зориулан түүнд бэлэглэсэн бөгөөд лазер бөмбөр анх удаа түүний тоглолтод нүргэлэх нь ээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4025
0 эможи
keyboard_arrow_up