"AСADEMY AWARDS МONGOLIA" арван найман номинациар шилдгүүдээ шалгаруулна

2014 оны 6 сарын 04

Монголын Үндэсний Кино Урлагийн академи нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эгнээндээ кино урлагийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн, ТББ бөгөөд сүүлийн гурван жил "AСADEMY AWARDS МONGOLIA"-г зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд тус  наадам нь  

1. Шилдэг кино

2. Шилдэг эрэгтэй дүр

3. Шилдэг туслах эрэгтэй дүр

4. Шилдэг эмэгтэй дүр

5. Шилдэг эмэгтэй туслах дүр

6. Шилдэг найруулагч

7. Шилдэг зураглаач

8. Шилдэг зураач

9. Шилдэг хөгжим

10. Шилдэг дуу

11. Шилдэг монтаж

12. Шилдэг дууны найруулагч

13. Шилдэг зохиол

14. Шилдэг дүрсний эффект

15. Шилдэг нүүр будалт

16. Шилдэг баримтат кино

17. Шилдэг хөрөнгө оруулагч

18. Шилдэг богино хэмжээний кино  гэсэн нийт арван найман төрлөөр шилдгүүдээ шалгаруулах ба хамгийн олон номинацийн эзэн болсон нэг киног шилдгийн шилдгээр шалгаруулах юм байна. Гадаадын гурван орны дөрвөн кино өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн ба тус наадам нь кино урлаг өнгөрсөн жилээс хэр их ахицтай, хөгжил дэвшилтэй байгааг харуулж, кино уран бүтээлчид юуг яаж хийх талаар чиглэл авдагаараа онцлогтой юм байна. Энэ жилийн хувьд цом нь шинэчлэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3997
0 эможи
keyboard_arrow_up