"ACADEMY AWARDS MONGOLIA 2014" кино наадам болно

2014 оны 6 сарын 04

Монголын Үндэсний Кино Урлагийн Академын тэргүүн Б.Цогтбаяр, УЗГишүүн Г.Дамдин нар  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр энэ сарын 13-нд "ACADEMY AWARDS MONGOLIA 2014" кино наадмыг зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдлээ.

 

Тус академи нь 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эгнээндээ Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчдийг нэгтгэсэн, Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн, төрийн бус байгууллага бөгөөд гадаадын кино урлагийн байгууллагуудтай хамтран ажилладаг аж. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш академийн дэргэд кино наадам зохион байгуулах хороо ажиллаж, Монголын кино урлагийн  дээд шагнал болох "ACADEMY AWARDS MONGOLIA"-ыг 3 дахь удаагаа зохион байгуулсан.     
"ACADEMY AWARDS MONGOLIA 2014" кино наадмыг  зохион байгуулах нь Монгол улсад  шинээр дэлгэцнээ тавигдаж байгаа кинонуудын олонд түгээх сурталчилах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног бүртгэлжүүлэх  мөн шилдэг  уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой аж.

Кино наадмын шагналыг ёслол хүндэтгэлийн  байдалтайгаар гардуулан өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулдагаараа онцлогтой болох аж.  Мөн хамгийн олон  номинацийн эзнээр тодорсон нэг киног оны шилдэг киногоор шалгаруулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3984
0 эможи
keyboard_arrow_up