Драмын театрын нээлттэй өдөр энэ сарын 8-нд болно

2014 оны 6 сарын 04

 

Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй өдөр”-ийн хүрээнд мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг Улсын драмын эрдмийн театр энэ сарын 8-ны өдөр буюу ирэх ням гаригт нээлттэй ажиллах гэж байна. Тус театрын хамт олон уг үйл ажиллагааг зохион байгуулж буй аж. Нээлттэй өдөрлөгөөр өнгөрөгч оны тавдугаар сараас энэ оны мөн үе хүртэл хийсэн уран бүтээлүүдийн үзэсгэлэн, “Театр костюмс” загварын шоу зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү өдөрлөг нь драмын урлагийг шимтэн сонирхдог, УДЭТ-ын нээлттэй өдөрлөгийг сонирхсон, урлагт хайртай хүн бүхэнд нээлттэйгээр Чингис хааны нэрэмжит төв талбайд 10.00-16.00 цагийн хооронд болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3978
0 эможи
keyboard_arrow_up