Анжелина Жоли энэ өдөр мэндэлжээ

2014 оны 6 сарын 04

Оскарын шагналт, Холливудын хамгийн үнэтэй жүжигчин, НҮБ-ын хүмүүнлэгийн элч, дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли өнөдөр 39 нас хүрч байна. Тэрээр жүжигчний гэр бүлд өссөн бөгөөд багаасаа кино урлагийг сонирхож, шимтдэг байжээ. Иймээс 14 настайдаа жүжигчин болохоор шийдэж урлагийн сургуульд орсноор түүний амжилтын гараа эхэлжээ. 14 настайдаа Лондон, Нью-Йорк, Лос-Анжелост загвар өмсч, 3Rolling Stone" хамтлагийн клипэнд тоглож байв. 1995 онд тоглосон "Хакерууд" киноны дүр нь найруулагчдын хараанд өртүүлж, кинонд тоглох санал ар араасаа ирэх болжээ. Анжелина 1997 онд "Жорж Уоллес" кинонд бүтээсэн дүрээрээ анхныхаа Алтан бөмбөрцгийн шагналыг авсан бөгөөд 1999 онд "Оскар"-ын шагналыг "Girls8 Interrupted" киноны Лиза Роугийн дүрээр хүртжээ. Одоо тэрээр нөхөр Брэт Пит болон зургаан хүүхдийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байна.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3975
0 эможи
keyboard_arrow_up