“ДАЛД ТӨРХ 1” Фото ба видио арт үзэсгэлэн нээлтээ хийнэ

2014 оны 6 сарын 03

“ХӨХ ЗЭВ” уран бүтээлчдийн  нэгдлээс хэрэгжүүлж буй  “ДАЛД ТӨРХ” төслийн хүрээнд хийгдэж байгаа “АРТ ФОТО” чиглэлийн үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэгийн танхимд 2014.06.04-06.14-ны хооронд дэлгэгдэж та бүхний оюуны мэлмийг баясгах гэж байна. Мөн үзэсгэлэн дэлгэгдэх өдрүүдэд “Хөх зэв” нэгдлийн уран бүтээлчид сонирхолтой перформенс арт /үйл хөдлөлийн урлаг/  тавигдах болно.

Энэхүү төслийн үзэсгэлэнд найруулагч, гэрэл зурагчин  Л.Базарсад; найруулагч, стилист Ц.Нямдулам; зураач, гэрэл зурагчин Б.Энхчулуун; зураач, гэрэл зурагчин Ж.Мөнхжаргал нарын уран бүтээлчдийн хамтарсан 40 гаруй бүтээлүүд дэлгэгдэх гэж байна.

Уг үзэсгэлэнгээрээ уран бүтээлчид аливаа нийгэмд, хүмүүсийн  дотор  өөр өөрсдийн араншинтай далд төрхүүд байдаг. Тэдний зарим нь түүнийг анзаарна, танина, мэдэрнэ. Харин зарим нь байгааг нь ч үл анзаарна. Гэсэн ч бидний мэдэх мэдэхгүйгээс үл хамааран тэд өөрсдийн өнгө төрхийг хадгалан оршсоор л байдаг. Хүн, байгал, нийгмийн хоорондын  хамаарал, оршихуй угтаан бол нэг. Гэтэл өнөө цагт бид заримдаа тэднийг санаатай ч санамсаргүйгээр ч хооронд нь хөндийрүүлсээр байгааг тусгажээ.

Тэд ийнхүү төсөөллөөс ургасан далд төрхүүдийг  ил болгоход  олон янзын өнгө, хөг, үнэр анхилна. Манайд зонхилсон гэрэл зургийг тойрсон хэвшмэл, тогтсон хэв маягаас татгалзан, гэрэл зургийг урлаг тал руу нь илүү ойртуулж , илүү сонирхолтой, амтлууштай  болгохыг  бид зорьсон. Тиймээс бидний эхний алхам болох “Далд төрх I ” үзэсгэлэнгээс та, зөвхөн гоо зүйн таашаал хүртээд зогсохгүй олон мэдрэмжүүдийн  цуглуулгаас амталж таашааж болох юм.

“Ил ба далд хүсэл, илэрхийлэлгүй орхисон төсөөлөл,хүчтэй атлаа сул, сул атлаа хүчтэй  угийн угт нуугдах ДАЛД ТӨРХ...”-д тавтай морил.

Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 06-р сарын 04-ны 18:00 цагрт болно та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уг үзэсгэлэн 2014 оны 06-р сарын 04-14-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 89806021, 88773410 дугаарын утсаар лавлана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3905
0 эможи
keyboard_arrow_up