A Cool VIP тоглолтоо хийнэ

2014 оны 6 сарын 02

“Энхрий”, “Зөөлөн хайр”, “Зүрхэнд” зэрэг уран  бүтээлүүдээр нь дуучин A Cool буюу Б.Анхбаярыг олон хүн сайн танина.

Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан “Зүрхэнд” тоглолтоо сонсогч фэнүүддээ хүргэсэн билээ. Тэгвэл дуучин A Cool дахин бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Гэхдээ энэ удаад “VIP” тоглолтоо “VIP” сонсогчиддоо хүргэнэ гэнэ шүү.

“VIP” тоглолт нь зургадугаар сарын 6-нд буюу баасан гаригт “Falcon paradise club”-т болох юм байна. “VIP” үдэш зочилсон эхний 100 хүнд A Cool өөрийн гарын бэлэг шинэ цомгоо бэлэглэхээс гадна тоглолтын тасалбар бүрт коктейл өгөх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3898
0 эможи
keyboard_arrow_up