“БИДНИЙ ЕРТӨНЦ” өдөрлөг амжилттай боллоо

2014 оны 6 сарын 02

Blue Moon арт галерейгаас санаачлан галерейн гишүүн уран бүтээлчид хамтран 2014 оны 6-р сарын 01-ны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан “БИДНИЙ ЕРТӨНЦ”өдөрлөгийг энэ жил анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн өдөрлөгт нийт 400 гаруй бяцхан зочид ирсэн бөгөөд “Blue moon art” галерейд зочилсон хүүхэд бүр өөрсдийн хөрөг зургаа зуруулан, уран бичлэгээр нэрээ бичүүлж, 10 гаруй уралдаанд оролцон бэлгээр шагнуулж, эх үрсийн баяраа урлагтай нөхөрлөж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Мөн дэмжигч байгууллагууд болон ивээн тэтгэгч байгууллагуудын нийт 300 бэлгийн багцаар үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудыг баярлуулсан бөгөөд ивээн тэтгэгч, Арвис интернэйшнл ХХК, Sibe intertaiment, АПУ ХХК, МОНОС групп, Дэмжигч байгууллага Дуал зэт фото студи,National geographic kids, THE BULL-ын ах эгч нартаа баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3871
0 эможи
keyboard_arrow_up