Чингисийн талбайд флаш моб бүжнэ
2014 оны 5 сарын 30
Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өнөөдөр буюу 5 сарын 30-нд Чингисийн талбай дээр 12.00 цагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг илэрхийлэх Бид тэгш эрхтэй-Флаш моб өдөрлөгийн үйл ажиллагаа бололоо Энэхүү үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн www.bidchadna.mn цахим хуудаснаас санаачлан зохион байгуулж байгаа аж.
LOVE IS ТББ, Түмэн эх чуулга, Nature Dance Продакшин, Улаабаатар, МУИС, Туул Ротаракт клубийн залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулиуд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Тархины саажилттай залуусын Эрчис клуб, Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан зэрэг байгууллагуудын 300 орчим хүүхэд залуус хамтран оролцож байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3805
0 эможи