Монголын цэргийн хөгжимчид ОХУ-д тоглож байна
2014 оны 5 сарын 30
Энэ сарын 25-наас 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын томоохон хот Хабаровскт Олон улсын цэргийн хөгжмийн “Амарын долгио” наадам болж, зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсаас Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид анх удаа оролцож байна.
Уг наадамд ОХУ-ын БХЯ-ны болон Төвийн цэргийн тойргийн хөгжим, Японы Өөрийгөө хамгаалах хүчин, Казахстаны цэргийн хөгжимчид оролцож, Хабаровск хотын Спасо-Преображенск сүмийн дэргэдэх төв талбай цэргийн хөгжмийн их найрлын аялгуу эгшгээр “амьсгалж” эхэллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3761
0 эможи