Далд төрхийг арт фотогоор дэлгэнэ

2014 оны 5 сарын 29

“Хөх зэв” уран бүтээлчдийн  нэгдлээс хэрэгжүүлж буй  “Далд төрх” төслийн хүрээнд хийгдэж байгаа “Арт Фото” чиглэлийн үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 4-нд “Blue Mon” цамхагийн нэгдүгээр давхарт  байрлах “Blue moon” арт галерейд нээлтээ хийнэ.

“Арт Фото” нь найруулагч, гэрэл зурагчин  Л.Базарсад, найруулагч, стилист Ц.Нямдулам, Зураач, гэрэл зурагчин  Б.Энхчулуун, зураач, гэрэл зурагчин  Ж.Мөнхжаргал нарын уран бүтээлчдийн хамтарсан анхны үзэсгэлэн юм.

Аливаа нийгэмд, хүмүүсийн  дотор  өөр өөрсдийн араншинтай далд төрхүүд байдаг. Тэдний зарим нь түүнийг анзаарна, танина, мэдэрнэ. Харин зарим нь байгааг нь ч үл анзаарна. Гэсэн ч бидний мэдэх мэдэхгүйгээс үл хамааран тэд өөрсдийн өнгө төрхийг хадгалан оршсоор л байдаг. Хүн, байгаль, нийгмийн хоорондын  хамаарал, оршихуй угтаан бол нэг. Гэтэл өнөө цагт бид заримдаа тэднийг санаатай ч санамсаргүйгээр ч хооронд нь хөндийрүүлсээр байна. Тиймээс тэд энэ удаагийн үзэсгэлэндээ  дээрх санаануудыг тусгажээ.

Ийнхүү төсөөллөөс ургасан далд төрхүүдийг  ил болгоход  олон янзын өнгө, хөг, үнэр анхилах нь ээ. Тэд манайд зонхилсон гэрэл зургийг тойрсон хэвшмэл, тогтсон хэв маягаас татгалзан, гэрэл зургийг урлаг тал руу нь илүү ойртуулж , илүү сонирхолтой, амтлууштай  болгохыг  зорьжээ. Тиймээс тэдний эхний алхам болох “Далд төрх I ” үзэсгэлэнгээс үзэгчид зөвхөн гоо зүйн таашаал хүртээд зогсохгүй олон мэдрэмжүүдийн  цуглуулгаас амталж таашааж болох нь ээ.

Үзэсгэлэн зургаадугаар сарын 4-14 нийг дуустал 10 өдөр дэлгэгдэх ба энэ өдрүүдэд сонирхолтой перформенсүүд тавигдах юм байна.

“Ил ба далд хүсэл, илэрхийлэлгүй орхисон төсөөлөл,хүчтэй атлаа сул, сул атлаа хүчтэй  угийн угт нуугдах Далд төрх...”

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3724
0 эможи
keyboard_arrow_up