Амьд хөгжмийн “Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт өнөөдөр болно

2014 оны 5 сарын 29

Амьд хөгжмийн “Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт тавдугаар сарын 29-нд буюу өнөөдөр “Glamour” арт галерейд болох нь ээ. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ  фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомог хэрхэн бүтсэн талаар танилцуулан шинэ цомгоо худалдаанд гаргах юм байна.

Сонирхуулахад, тэд шинэ цомгоо Амарбаясгалант хийдэд байгаль дээр бичсэн юм.   Мөн “Моханик” хамтлагийн фэнүүдэд дуулгахад, тэдний дөрөвдүгээр сарын 3-нд  хийсэн “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн бүр тавдугаар сарын 29-31-ны өдрүүдэд  уг тасалбараараа “Амарбаясгалант” шинэ цомгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3698
0 эможи
keyboard_arrow_up