Монголд анх удаа цэцэг амилуулах урлагийг үзүүлнэ
Монголын “Florever” мэргэжлийн студи, Японы “AUCNET” компаниас хамтран Монголд анх удаагаа жинхэнэ япон икэбана буюу цэцэг амилуулах урлагийг үзүүлэх гэж байна.
Тавдугаар сарын 30-нд 13.00 цагаас “Platinium shopping Center”-т (хуучнаар Солонго ресторан) болох Японы амьд цэцгийн урлагийн гайхамшигт тоглолтонд Наран орноос урилгаар ирсэн икэбанагийн алдарт багш Фүжи Казүко оролцон, цэцгийг хэрхэн амилуулахыг үндэсний хөгжмийн аян дор үзүүлэх болно. Тоглолтын үеэр икэбана болон 50 гаруй төрлийн япон цэцгийн үзэсгэлэн худалдаа явагдах тул Японы тасалгааны болон таримал цэцэгтэй танилцах боломжтой. Мэргэжлийн цэцэрлэгчид цэцэг бүрийг тайлбарлан танилцуулж, Монголын нөхцөлд хэрхэн арчлахыг заах болно. Тоглолтын хамгийн оргил үе бол Фүжи Казүко багшийн Монголд анх удаагаа ирээд “Platinium shopping Center”-т хийсэн икэбанагийн дуудлага худалдаа байх юм.