"Ээжээ Надтай гэрлээч" МУСК тун удахгүй

2014 оны 5 сарын 26

"Милл кино" компани 4 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино нь болох "Ээжээ, надтай гэрлээч" уран сайхны киноныхаа эвлүүлгийн ажлыг дуусган өнгөө засварлахаар хятад улсыг зорьсон байна.

Милл кино компани болон Монгол фильм хамтран бүтээсэн "Ээжээ, надтай гэрлээч" киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна.

Гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир (9 настай), Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ. Киноны нээлтийг энэ сарын 30-нд хийхээр товлоод байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3475
0 эможи
keyboard_arrow_up