“Бяцхан оддын гайхамшиг” тоглолт нээлтээ хийлээ
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлон гайхамшигт тоглолтоо толилуулж эхэлллээ Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолт тавдугаар сарын 25-аас б зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэдийнэ эхний өдрүүдийн тасалбар худаалагдаж дууссан байна.
Дэлхийд ганцхан байдаг одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй уулзаж байсан юм. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо толилуулж байна.
Тус тоглолтын тасалбарын үнийн хувьд том хүн 15000, хүүхэд 12000, VIP 35000 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Ингээд эрхэм үзэгч та бүхэн “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтынхоо тасалбарыг амжиж захиалаарай.









