"Бяцхан оддын гайхамшиг" Монголын үндэсний циркийн тайзнаа

2014 оны 5 сарын 26

Монголын үндэсний цирк, ОХУ-ын дэлхийд ганц байдаг одой нарын Росскас цирктэй хамтран "Бяцхан оддын гайхамшиг" тоглолтыг Монголын үндэсний циркт таван сарын 25-аас зургаан сарын хоёрныг хүртэл тоглохоор болоод байгаа тухай өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Үндэсний циркийн Ерөнхий найруулагч Х.Батнайрамдал, Үндэсний циркийн маркетингийн албаны дарга Г.Дэлгэрбат, Росскас циркийн ерөнхий найруулагч Юрий Юрьевич Халявин, Жижигчид болох Зинанда Борисовна Чудайкина, Каргин Валентин Александрович, Безмен Ольга Николаевна, Суслов Алексей Валерьевич нар оролцсон бөгөөд Монголд 20 жилийн дараа дахин ирж тоглолт зохион байгуулж  байгаа бөгөөд маш их баяртай байгаагаа илэрхийллээ. Тасалбарын үнэ том хүн 15000, хүүхэд 12000 байх бөгөөд ажлын өдрүүдэд 15, 19 цаг, амралтын өдрүүдэд 12, 15 цагуудаас тоглох юм байна. Билетийг Monda.mn-д захиалах болон лавлах утас 16 17 тасалбарыг үнэгүй хүргэж өгөх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3471
0 эможи
keyboard_arrow_up