Үүлэн үстийн бас нэг авъяас

Кино урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмсэн залуу жүжигчин Б.Мишээлийг уншигч та бүхэн "Үүлэн үст" хэмээх Никитоны хит дууны клипэнд тоглосноор нь илүүтэй таних биз ээ.Тэрбээр СУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Нэгдүгээр курсд байхаасаа эхлэн "Дэлхийд дурласан сар", "Голланд сарнай" уран сайхны кинонд гол дүрд тоглосон. "Орчлон" сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд сэтгүүлч болохыг хүсч байсан ч “Chance” агентлагт орсноор мөрөөдөл нь өөрчлөгдөн жүжигчин болохоор СУИС-д шалгалт өгөөд тэнцжээ. Түүний олонд дуулдаагүй авьяас нь газрын теннисийн улсын гурван удаагийн аварга. Б.Мишээл багаасаа спортоор хичээллэжээ. Газрын теннисээр 9 наснаасаа эхлэн 15 нас хүртлээ хичээллэсэн байна. Өдгөө зуны амралтаараа усан спортоор хичээллэж эрүүл мэндэд ээ болоод өөрийн гоо сайхандаа анхаардаг гэнэ шүү.









