Гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ
Энэ оны 8 дугаар сарын 1-нд Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газар Европын Холбооны Гадаад харилцааны албатай хамтран Монголын байгаль, ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Уг үзэсгэлэн нь 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Европын Комиссын төв байранд гарах юм.
Уг үзэсгэлэнгийн нээлтийг Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд Х.Даваадорж, Европын Холбооны Гадаад харилцааны Албаны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал В.И.Будура нар хийсэн бөгөөд Европын холбоо,Монгол улсын хоорондын харилцаа өнгөрсөн 25 жилийн хугацаанд өргөжин бэхжиж байгааг дурдаад 2013 онд Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Баррозо, Дээд Төлөөлөгч К.Аштон нарын айлчлал Монголд амжилттай хэрэгжиж, Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсаныг онцлон хэллээ.