Jackie Chan: Би монгол цустай сайхан дээлтэй боллоо

2014 оны 5 сарын 23

Дэлхий даяар 2015 онд нээлтээ хийх "Арслангийн сүрт тэнгэрийн жанжин" нэртэй уран сайхны кино зураг авалтаа эхлүүлжээ.

Энэхүү кинонд адал явдалтай, зодооны төрлийн дэлгэцийн бүтээлд авьяас чадвараараа гайхуулдаг алдарт жүжигчин Jackie Chan, Хамаг Монгол төслийн дуучин М.Баясгалан хамтран дүр бүтээж байгаа аж.

Жүжигчин Jakie Chan-тай бүтээсэн зураг авалтаа дуусгаад М.Баясгалан Монгол түмнийхээ нэрийн өмнөөс үндэснийхээ дээлийг Jakie-д бэлэг болгон барьжээ. Монгол түмний өв соёл бахархал болсон бэлгийг Jakie Chan гардан авахдаа "Би Монгол цустай. Ийм сайхан дээлтэй боллоо" гэлээ.

Мөн “Хамаг Монгол төсөл”-ийн дуучин М.Баясгалан уг киноны зураг авалтаа дуусахаар Монголд ирэх гэнэ. Тэрбээр Хамаг Монгол төслийн удаах хамтарсан уран бүтээлээ үргэлжлүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3418
1 эможи
keyboard_arrow_up